Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 3-р сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2020 оны 3-р сарын гуравдугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-04-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 3-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 0.4-2.2 градус дулаан, бусад нутгаар -1.0-6.2 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Бигэр, Тооройд 17, Алтай, Шаргад 16, Хөхморьт, Даривт 15, Дэлгэр, Тайшир, Төгрөг, Эрдэнэ сумуудад 14 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Есөнбулагт -22, Тонхил, Баян-Уул, Дарив сумуудад -20, Гуулин, Цогт, Цээлд -19, Тайшир, Чандманьд -18, бусад нутгаар -10-17 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор 1-7 градус дулаан, бусад нутгаар -1-2 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 42, Цээлд 36, Бигэрт 35, Алтайд 34, Тонхилд 33, Баян-Уул, Төгрөг, Даривт 31 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Тонхилд -23, Гуулин, Дарив, Цогт, Цээл, Эрдэнэд -22, Бугат, Тайшир, Чандмань сумуудад -21, Баян-Уул, Жаргаланд -20 градус хүйтэн байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт Есөнбулагт 3.9 мм, Төгрөгт 0.9 мм, Цээлд 0.8 мм, Халиун, Бугатад 0.5 мм, Чандманьд 0.3 мм, Баян-Уул, Тонхилд 0.2 мм, Хөхморьт, Дарив, Дэлгэрт 0.0 мм хур тунадас орсон байна. Бусад нутгаар хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Бугатад 31 м/с, Тонхил, Цээлд 21 м/с, Есөнбулаг, Төгрөг, Шарга сумуудад 20 м/с, Тооройд 18 м/с, бусад сумуудад 10-16 м/с хүрч цасан болон шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2020 оны 3-р сарын 31-ний байдлаар Есөнбулагт 0 см, бусад сумуудад цасгүй байна. Нийт нутгийн 5 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт тодорхойлсон газар байхгүй байна.
Малын хорогдол: Цээлд 593, Тайширт 329, Баян-Уулд 77, Чандманьд 30, Халиунд 12 толгой мал хорогдсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /